Соёл, урлаг | 4 мин уншина

290: Залуус ямар ч үзэл бодолгүйгээр массыг дагах биш,  өөрийгөө сорьж, утга учиртай амьдраасай

290: Залуус ямар ч үзэл бодолгүйгээр массыг дагах биш,  өөрийгөө сорьж, утга учиртай амьдраасай
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 17
Сүүлийн үед залуусын дунд “Хөнгөн” нэртэй дуугаараа танигдах болсон уран бүтээлx 290 буюу М.Төгөлдөртэй ярилцлаа.
-Бидэнд өөрийг танилцуулахгүй юу?
-Намайг Мөнхбаатарын Төгөлдөр гэдэг 21 настай. 290 артист нэрээр уран бүтээл гаргадаг. Ихэвчлэн дуу гаргадаг мөн зураг зурдаг. Дуулж эхлээд дөрвөн жил болох гэж байна.
-Дөрвөн жилийн хугацаанд хэдэн дуу гаргасан бэ. Хамгийн анхны уран бүтээлийн талаар ямар нэртэй дуу байсан вэ?
-Цацагдаагүй байгаа дуунуудаа оруулбал нийт 150 гаруй дуутай. Миний хамгийн анхны дуу бол “Цаасан шувуу” гэх нэртэй дуу байсан. Энэ дууны тухайд гэвэл анх дуу бичиж байхад үгнүүд нь хэнд ч хэрэггүй юм шиг санаж байсан. Тийм учраас тэдгээр бичсэн үгээ Цаасан шувуу болгон хийсгэж ирээдүйд тэр шувуу буцаад ирэхдээ амжилт болон ирэхийг хүссэн утгыг агуулсан.
-Сүүлд гаргасан “Хөнгөн” гэх нэртэй дуу их хит болж байна. Энэхүү дуугаараа юуг илэрхийлэхийг зорьсон бэ?
-Ямар нэгэн уран бүтээл тодорхой цаг хугацаанд төрж байгаа мэдрэмжийг агуулж байдаг гэж би боддог. Тухай үед энэ дуугаараа их зүйлийг илэрхийлэхийг хичээгээгүй. Зүгээр л энэ дууг сонссон хүн бүр хөнгөн мэдрэмж аваасай гэдэг үүднээс л дуугаа бичсэн, хүмүүст хүрч чадсан. Сонирхуулаад хэлэхэд бид “Хөнгөн” дууны аудио хэлбэрийг гаргахад 40 минут л зарцуулсан байдаг.
-290-ийн уран бүтээлүүд ихэвчлэн юуг үгүйлдэг вэ. Ямар жанраар дуулдаг вэ?
-Би ямар нэгэн жанр болон агуулгад баригдахгүй байхыг хичээдэг. Дэлхийн 7 тэрбум хүн тус бүр өөр өөрийн харах өнцөгтэй. Тэдгээр 7 тэрбум харах өндөгнүүд огтлолцож дэлхийг нэг бүхэл болгодог гэж би боддог. Тэгэхээр тэдгээр харах өнцгүүдийг илүү олон талаас нь харж, надаас илүү зүйл гарна. Харин нэг зүйлээ гаргаад байвал хэзээ нэгэн цагт уйтгартай болж орхигдоно гэж боддог. Нэг чиглэлээ бариад явбал хувийн карьерт хэрэгтэй гэж боддоггүй. Аль болох л өөр, шинэ шинэлэг зүйлийг гаргахыг хичээдэг. Жанрын хувьд хип хоп, old school, trap гэх мэт янз бүрээр л дуулдаг.
undefined
-290 ямар утгатай нэр вэ?
-2 нь англиар two, 9 нь англи жижиг “g” үсэг, 0 нь англиар “O” үсэг нийлээд “Toogo” гэдэг нэрийг бий болгож байгаа юм. Намайг хүмүүс ихэвчлэн Төөгөө гэж дууддаг учраас энэ нэрийг бодож олсон.
-Гаргаж байгаа уран бүтээлүүдэд шүүмжлэл хэр их ирдэг вэ?
-Ямар жанрын дуу гаргахаас хамааран шүүмжлэл ирнэ. Миний хувьд биднийг шүүмжилдэг хүмүүсийн дэмждэг зүйлийг ч дуулдаг. Мөн түүнийг нь албаар сөрсөн дуу ч дуулдаг. Тэгэхээр шүүмжлэлүүд ерөнхийдөө ямар дуу гэдгээс хамааран ирнэ тэгэхдээ надад шүүмжлэл тийм ч нөлөөлөхгүй. Энэ бол миний үзэл бодол үүнийгээ би хэн нэгнээс болоод хязгаарлахгүй. Би сайн, муу аль алиныг нь сурталчилдаг ч муу зүйлийг нийгэм рүү шууд өгдөггүй. Миний сурталчилж байгаа муу зүйлийг хүссэн нэгэн л олж сонсож чадна. Тэгэхдээ би үргэлж сайн сайхан зүйлийг дуугаараа нийгэмд сурталчлахыг хичээдэг.
-Хамгийн их хандалт авч байсан дууныхаа талаар ярихгүй юу?
-“Be my summer” гэх дуу маань саяхан нэг сая хандалт авсан. Үүний араас “Улаанбаатар гунигтай”, “Хөнгөн” дуунууд явж байна.
-Өнөөгийн энэ нийгэмд залуус ямар байх хэрэгтэй гэж боддог вэ. Тэдний сул тал болон давуу талууд нь юу байна гэж хардаг вэ?
-Ерөнхийдөө залуус залхуу  байна. Ихэнх нь цагийн хуваарьгүй, яг юу хүсэж байгаагаа мэдэхгүй яваад байгаа юм санагддаг. Залуус юу гоё, юу муухай гэдгийг өөрсдөө ялгаж чаддаггүй шууд л массаа дагачихдаг. Тиймээс залуучуудыгаа битгий тийм байгаасай гэж хүсэж байна.
undefined
-Дуулахаас гадна уран зураг зурдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр зургаар хэр удаан хичээллэж байгаа вэ?
-Гурван настай байх үеэс эхлэн 16 нас хүртлээ зурсан. Ерөнхийдөө багадаа манга зурдаг хүн болно гэж боддог байсан. Тиймдээ ч  16 нас хүрэхдээ 60 хуудастай нэг бүлэг манга зурж дуусгасан. Тэгэхдээ түүнийгээ олон нийтэд цацаагүй миний ойр дотны хүмүүс л мэднэ.
-290-ийн цаашдын зорилго юу вэ?
-Бүх хүний холын зорилго адилхан дэлхий байгаа байх. Би урлагаар дамжуулаг соёлыг түгээх гэж хичээдэг. Тийм ч учраас миний нэг өдрийн амьдрал масс шиг биш. Би өдөр унтдаг, орой босдог, шөнө нь дуугаа бичнэ, өглөө хувцас болон арга хэмжээнүүдээ ярьж ажлуудаа зохицуулдаг. Энэ нь зөв амьдралын хэв маяг биш гэсэн би хийж байгаа эдгээр зүйлээсээ таашаал болон мөнгийг олж амьдарч чаддаг. Тийм учраас намайг сонсож байгаа хүн бүр өөрийн хүсэж байгаа зүйлээ хийж, утга учиртай амьдраасай гэж хүсдэг. Энэ бол миний ойрын зорилго.
-Уран бүтээл гаргахад тодорхой хэмжээний санхүү шаардагдана шүү дээ. Тэгэхээр санхүү хөрөнгө мөнгөний асуудлаа өөрөө зохицуулдаг уу, тусламж дэмжлэг хэр байдаг вэ?
-Ерөнхийдөө дэмжлэг байдаггүй, өөрсдөө л аргалдаг. Сая сонгуулиар л дажгүй ажилласан шүү. Гэхдээ ахимаг насны хүмүүстэй хамтарч ажиллах гэхээр тэдний үзэл бодол биднийхээс тэс өөр байдаг учраас хүндрэлүүд гарсан шүү.
-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Одоогоор хүмүүстэй хамтарсан богино хэмжээний цөөхөн дуутай цомог, мөн өөрийн бүрэн хэмжээний цомог гээд хоёр цом гаргахаар ажиллаж байна. Түүнчлэн нэг амьд хөгжмийн хамтлагтай хамтарч дуу гаргасан. Ойрын хугацаанд тэр дууны клип цацагдана.
Өөрийн бүрэн хэмжээний цомог гаргана гэж би их удаан ярьж байгаа. Ерөнхийдөө цомгийн ажил дууссан байгаа ч чанартай сайн цомог гаргахын тулд жаахан цаг хугацаа шаардагдаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн